x

Цөлжилтийг сааруулах зорилгоор 46,000 мод тарьж, ургуулжээ

“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Архангай аймгийн Өгийнуур, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай, Эрдэнэ сумд, Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг нийт 10 газарт ойжуулах төсөл хэрэгжүүлээд байна.

Үүнд шилмүүст, навчит мод, түүнчлэн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, хүлэмжийн аж ахуйг байгуулж орон нутгийн иргэдийг чадавхжуулж өрхийн амьжиргааг олон талт байдлаар дэмжин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд үндэстэн дамнасан “ОB шар айраг” (Oriental Brewery Co.,Ltd)  компаний удирдлагууд 2010 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай байгуулсан “Cass найдварын төгөл”-дөө энэ сарын 11-ний өдөр орон нутгийн талбайн ажилчид, иргэдтэй хамтран мод тарилаа.

Энэхүү арга хэмжээнд ОB шар айраг компанийн Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Ази дахь Төв салбар (Budweiser APAC)-ын  Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Крейг Катерберг, Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан хэлтсийн захирал Вон Жэ Өнь, менежер Сунг Ха СөрА, Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төв салбарын газрын дарга И Жэ Вон, ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн болон орон нутгийн иргэд оролцсон юм.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээ нь тус компаний холбогдох албаны удирдлагууд ойжуулалтын талбайн иргэдтэй  уулзан, “Cass найдварын төгөл”-ийн өнөөгийн болоод цаашдын нөхцөл байдал, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн тариалж, хураасан чацарганы жимс, жимсний шүүс, чанамал зэрэг бүтээгдэхүүнтэй  танилцах зорилготой болсон юм.

Арга хэмжээний үеэр Кү Жа Бом дэд захирал хэлэхдээ: “Манай компани 14 жилийн турш Монголд мод тарьж, Зүүн Хойд Азийн цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө хичээж байна. Шар айраг үйлдвэрлэлээрээ манлайлагч аж ахуйн нэгжийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно” гэв.

Мөн Крейг Катерберг дэд захирал: “Ойжуулалтын талбай 13 жилийн өмнөхөөс маш их өөрчлөгджээ. Тэр үед элсэрхэг, ургамал ногоо тарчигхан, газрын доройтолд өртсөн газар байсан. Гэтэл өнөөдөр нэлээд модтой болсон төдийгүй жимсний мод хүртэл ургасан байхыг харах, үр жимсийг нь амтлахад сайхан байна. Бидний зүгээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол орны цөлжилтийг сааруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, мод тарих ажлаа үргэлжүүлэх болно” гэсэн юм.

“Эрдэнэ жимс” нөхөрлөлийн дарга Д.Нямсүрэн: Манай талбайн үйл ажиллагаа 2010 онд эхэлсэн. Би энэ талбайд 13 дахь жилдээ ажиллаж байна. OB шар айраг компанийн хамт олон бидэнд хөрөнгө оруулж, олон мод тарьсан. Өнөөдөр тус байгууллагын удирдлагууд ирж мод тарих арга хэмжээ болж байна.

Ойжуулалтын талбай анх Ногоон Ази сүлжээ ТББ болон Сувон хотын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Төсөл 10 жилийн хугацаанд хэрэгжээд 2020 онд дууссан. 2020 оноос хойш “Эрдэнэ жимс” нөхөрлөл байгуулан, талбайн тогтвортой арчилгаа, хамгааллыг ханган ажиллаж байна. Ногоон Ази ТББ-аас зарим ажилтнуудыг цалинжуулж, цахилгааны төлбөр зэрэг бусад дэмжлэгийг үзүүлдэг. Харж байгаачлан элсний карерьтай, газрын доройтолд орсон талбай байсан. Энд мод тарьж, ойжуулж байна. Энэ нь Монголын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг сааруулахад нэмэр болох  зорилготой. Сүүлийн үед бид мод үржүүлэг хийж байна. Энэ нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилготой" гэлээ

“Cass найдварын төгөл” төсөл нь цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцор зэрэг Зүүн Азид тулгамдаж буй байгаль орчны асуудалд хариу арга хэмжээ авах, иргэдийн бие даасан тогвортой арчилгаа, хамгааллын жишиг загварыг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилготой хэрэгжиж байна.  2010 оноос өнөөдрийг хүртэл салхины хамгаалалт, жимсний нийт 46,000 орчим модыг тарьж, ургуулаад байна.

“Cass” нэрээр олонд танигдсан ОB шар айраг (Oriental Brewery Co.,Ltd) компани нь 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 16 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 27 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 9 цаг 19 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 9 цаг 28 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 51 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 10 цаг 36 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top