x

Д.Сумъяабазар: Эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов. 

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулав. Тухайлбал, 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгт хүрээлэн, 64 тоглоомын талбай, 22 спорт талбайг ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байна. 22 спорт талбайн 11 нь Хотын даргын санаачилсан 3х3 сагсан бөмбөгийн талбай бөгөөд 2024 онд нэмж 3х3 сагсан бөмбөгийн 23 талбай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хот тохижилт, нийтийн аж ахуйн салбартаа онцгой анхаарч, 32 хогийн машин, дөрвөн цасны машинаар парк шинэчлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэгт 11 сургууль, 21 цэцэрлэг, зургаан эмнэлэг, сувиллын барилга ашиглалтад оржээ. Түүнчлэн есөн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилсэн аж. Дүүргийн хэмжээнд 21 байршилд 18.1 км авто зам ашиглалтад оруулж, гудамж, замын гэрэлтүүлгийг 3469-өөр нэмж, 1620 камер шинээр суурилуулжээ.

Дэлхийн хотууд шалтгаанд суурилсан бодлогод тулгуурлаж Хотын хөгжлийн индексийг боловсруулан, тулгамдаж буй асуудлаа тодорхойлдог. Тодруулбал, 0.000-1.000 индексээр хотууд хөгжлийнхөө индексийг тодорхойлдог байна. Нью-Йорк хотын хөгжлийн индекс хамгийн өндөр буюу 0.990 бол Токио хотын хөгжлийн индекс 0.806 байдаг. Харин Улаанбаатар хотын хувьд 0.464 буюу хангалтгүй түвшинд байгаа юм. Тиймээс Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн бүлэг, зургаан төрлийн 86 үзүүлэлтээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн индексийг боловсруулсан.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн удирдлагууд судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Салбар бүрийн эрдэмтэн, олон улсын судалгааны байгууллагууд болон Монгол Улсад ганц байх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судлаачидтай хамтран Хотын хөгжлийн индексийг тодорхойлж, шийдлээ боловсруулж буй. Тухайлбал, үерийн эрсдэлтэй барилга байгууламж, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, төвлөрлийг сааруулах үүднээс судалгаа хийж, бодлогоо гаргана” гэв. Мөн тэрбээр эдийн засгийн хувьд биеэ даасан, эрх зүйн чадамжтай, эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 34 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 45 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 9 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 9 цаг 46 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 10 цаг 9 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 10 цаг 54 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top