Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга түр захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд нийтдээ 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Тодруулбал,
-
Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд
-
Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тус тус оролцоно.
Уг зохицуулалт өнөөдөр буюу энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 15-ны баасан гаригаас эхлэн автомашины улсын дугаарын өмнөх хязгаарлалт буюу долоо хоногт нэг удаа хөдөлгөөнд оролцохгүй нөхцөлөөр хэвийн үргэлжлэх юм.