x

ФОТО: Эмч болох гэж буй 2900 оюутан андгай өргөлөө

Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 2900 гаруй оюутнууд шинээр элсэн орсон бөгөөд оюутнуудын "Андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг,  болон бусад эрдэмтэн, профессор, багш, шинээр элсэн орсон оюутнууд оролцсон юм.

АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар: Эмчийн мэргэжил нь сэтгэл, зүтгэл, тэвчээр шаардсан мэргэжил. Тиймээс манай сургуулийг төгсч байгаа эмч нар нь эрдэм мэдлэгтэй чадварлаг, энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрч хүчтэй бүтээлч байх шаардлагатай. АШУҮИС нь бодлогын хувьд “Оюутны хөгжил” хөтөлбөрөө хэрэгжүүлэн амьдралын ухаанд сургах, хариуцлагатай иргэн болгох, зөв харилцаа хандлагатай хүн болгох тал дээр нь онцгойлон анхаарч ажиллаж байна.

Хамгийн хариуцлагатай эмч хэмээх мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд суралцаж байх хугацаандаа цагийг зөв хуваарилж, хүн бүр онц сурах шаардлагатай. Дунд эмч гэж байх ёсгүй.

Оюутан өөрөө хэр их чармайлт гаргана, идэвх зүтгэл гаргана тэр хэрээр маш сайн суралцах болно. Тиймээс эмчийн мэргэжил эзэмшиж буй шинэ оюутнуудыг андгай өргүүлдэг юм.

АШУҮИС энэ хичээлийн жилд сургалт, эрдэм, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цогцолбор их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна. Сургалтын гурван хөтөлбөр буюу хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач, сувилахуйн чиглэлээ олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр гадныэ оюутнууд манай сургуульд суралцаж эхэллээ.

Үүнээс гадна эрдэм, шинжилгээ, судалгаан дээрээ онцгойлон анхаарч, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгоор тав дахь хүрээлэнгээ нээгээд ажиллаж байна. энэ таван хүрээлэн нь эрдэм, шинжилгээ, судалгааг дэлхийн түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээг хийж, шинэ мэдлэгийг бий болгох, бий болгосон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн болгох зорилготой.

Мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Таван эмнэлэгтэй болсон. Энэ оны 07 дугаар сарын 07-нд батлагдсан Дээд боловсролын тухай хууль батлагдахад анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургууль нь эмнэлэгтэй байна гэж хуульчилж өгсөн. Эмнэлгийн орлогыг сургуулийн хөгжилд зарцуулж болно гэдгийг баталгаажуулж авсан. Тэгэхээр энэ жил нь манай сургууль дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааны чухал жил болж байна." гэдгийг онцоллоо.

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг: АШУҮИС нь жил бүр уламжлал болгон оюутны андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. 2022-2023 оны хичээлийн жилд долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд 2900 гаруй шинэ элсэгч элсэн орсон.

Эдгээр шинэ оюутнуудаа “Оюутны андгай өргөх” ёслолыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. өнөөдрийн арга хэмжээнд хүний их эмч, хүүхдийн их эмч мэргэжлээр элсэн орсон 400 гаруй оюутан оролцлоо. Оюутны андгай өргөнө гэдэг нь оюутан байх хугацаандаа хамт суралцаж байгаа найз нөхдөдөө тусалж дэмжих, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, шударга, хүнлэг, энэрэнгүй байх, АШУҮИС-д ажиллаж байгаа багш, эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч нартай хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах агуулгаар андгай өргөдөг.

Харин сургуулиа төгсөх үедээ буюу зургаадугаар дамжаагаа төгсөх үедээ хүний их эмчийн тангаргийг өргөдөг. Оюутнууд суралцах хугацаандаа энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрдэм мэдлэгтэй чадварлаг, эрч хүчтэй бүтээлч байх үүднээс андгайг өргөдөг гэж хэлж болно.  

Ташрамд дурдахад АШУҮИС нь харьяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Эх сурвалж: АШУҮИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 9 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 9 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 10 цаг 43 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top