Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр болсон “Нүүрсний” гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр хулгана гүйж байна гэх бичлэг цахим орчинд тархсан билээ.
Уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Үндсэн бичлэгийг нягталж үзэхэд эвлүүлэг байсан. Гэхдээ хулгана байх магадлалтай. Олон жил болсон, хуучирч актлагдсан барилга" гэж мэдээлэв.
Тус шүүхийн түүхэн замналыг харвал Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Сүхбаатарын районы ардын шүүхийг анх байгуулжээ.