x

Солонгост амьдарч буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр (2023.09.12) БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэд дэх Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хорооноос санаачилсан уг хэлэлцүүлэг гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяа байнгын хороодын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад Үндэсний Ассамблейн гишүүд сайн дураараа оролцдог ба өнөөдрийн арга хэмжээнд Аюулгүй байдал болон Нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр, уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж олгох асуудлыг хялбарчлах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд оршиж байгаа юм. Учир нь манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн цөөнгүй хувь нь оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн байдаг. Үүнийг дагаад хүүхдийн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь хумигддаг. Иймд миний бие Үндэсний Ассамблейн дэргэд Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хороо байгуулж, Хүүхэд хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, БНСУ-д оршин сууж байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулж буй талаар өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзах үеэр мэдсэн. Бидний хувьд Монгол хүүхдийн эрхийг хамгаалах уг хэлэлцүүлэгт оролцох нь нэр төрийн хэрэг мөн гэж үзсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлээр дэд хороо байгуулж, улмаар хуулийн төсөл боловсруулан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад манлайлан ажиллаж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр улсад иргэдийнхээ хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын байгууллага байдаг. Иймд эдгээр сургуулиудын үйл ажиллагааг харилцан ажиллуулах зарчмаар улсаас дэмжих бодлого баримталж, сургалтын тогтолцоо, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тал дээр хоёр улсын Боловсролын байгуулага анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын хүн амын 60 хувийг залуучууд эзэлдэг ба гуравны нэг нь хүүхэд юм. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бидний хувьд тэргүүлэх зорилт юм.

Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 40 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан. Иймд бид гадаад улс орнуудын парламентын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна. Өнөөдөр БНСУ-ын парламентын хэлэлцүүлэгт оролцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Ассамблейн гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг Үндсэн хуульд тусгах, гадаад иргэдийн эрх зүйн зохицуулалтыг нэн яаралтай шинэчлэх зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Эдүгээ БНСУ-д Монгол Улсын 56 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 8 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 19 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 9 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 9 цаг 19 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 43 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 10 цаг 28 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top