x

Шилдэг залуу офицеруудад хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд “Хар зүрхний хөх нуур”-ын байгалийн үзэсгэлэнт газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулав. Тэд салбарынхаа ирээдүй, залуу офицерын хөгжил, төлөвшил, ёс зүй, манлайлал зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ хүрээнд 9 уриалгыг дэвшүүллээ.

Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож, залуу офицеруудын нийгмийн асуудал, манлайлал, цаашдын хөгжлийн талаарх судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, дүгнэлтийг хэлэлцсэнээс гадна спортын олон төрлийн тэмцээнд оролцов.



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг залуу офицеруудыг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд залуу алба хаагчдад чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Залуу офицеруудын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ, “Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэдэг байх ёстой” хэмээн онцлоод, удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийг  удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.

Залуу офицеруудын чуулганыг угтсан олон бүтээлч ажлын нэг нь “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаан байсан. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 80 офицероос цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлдөж шилдгээр шалгарсан залууст энэ үеэр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгөв.  Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарсан юм.

Тус чуулганыг цаашид хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 24 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 35 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 9 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 9 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 59 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 10 цаг 44 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top