1997 онд Монгол улсад болсон олон улсын авто раллид оролцож байсан япон тамирчин голд осолдсон байсныг тухайн үед Увс аймгийн цагдаагийн ахлагч байсан Е.Отгонжаргал аварсан байна.
Япон Улсын иргэн Ёшикава Хироюки өнөөг хүртэл талархсан сэтгэлээр дүүрэн явдаг бөгөөд Баярлалаа гэдэг үгийг л дахин дахин хэлмээр байдгаа нулимс дуслуулан ярьжээ.
Тэрээр "Тэр хүний ачаар амьд гарсандаа урамшин ажлаа бүх хүчээрээ дайчлан хийж амьдарсаар өдийг хүрсэн" гэлээ.