Яармаг буюу Наадамчдын замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж, хаалт тавьсан. Харин өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд хаалтуудыг мөргөөд зугтжээ. Үүний улмаас 18 хайс дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн байна.
Зөрчил гаргасан этгээдийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж, өнөөдөр үүрээр олж тогтоожээ.
Сэтгэгдэл (2)