Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн хичээлийн А байрыг нурааж эхэлжээ. Уг барилга нь 1956 онд ашиглалтад оржээ. 70 орчим жилийн настай энэхүү барилгад өнгөрөгч оны наймдугаар сард урсгал засвар хийх үеэр нүүрэн хэсэгт нь нуралт үүссэн байна.
Улмаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын 02-07-388/30 тоот дүгнэлт гарч, хичээлийн А байрны даацын тоосгон хананы бат бэхийн чанар алдагдсан, адрын модон хучилт өмхөрсөн, гадна хана цүлхийлттэй гэх мэт олон шалтгааны улмаас 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн барилгын ашиглалтыг зогсоожээ.