x

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй, оношилгоонд ороогүй машинд цахим гэрчилгээ олгохгүй

Энэ онд багтаж нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID) төхөөрөмж олгоно гэдгийг нийслэлээс мэдэгдээд байгаа. Энэ ажлын явцын хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодрууллаа. 

-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэд хаана хандаж гэрчилгээгээ авах вэ?

-Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил үргэлжилж байна.

Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Энэ журмын төслийг Засгийн газарт хүргүүлсэн, хянаж байна. Түр журам батлагдахад нийтэд мэдээлнэ. Ирэх сард багтаад энэ ажил цэгцэрнэ.

-Цахим гэрчилгээ олгоход иргэдэд тодорхой шаардлага тавих талаар та онцолж байсан. Ямар нөхцөлд цахим гэрчилгээ олгохоос татгалзах вэ?

-Тодорхой хэмжээний шаардлагуудыг түр журмын төсөлд оруулсан, одоогоор хянагдаж байна. Тухайлбал салхины шил хагарсан, ямар нэгэн хуулга наагаагүй байх, үзлэг оношилгоонд хамрагдсан байх, торгуулиа хугацаанд нь төлсөн зэрэг шаардлагууд тавьсан. Түүнчлэн оношилгоонд хамрагдсан ч илтэд үзэмжгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ үзэгдлийг хязгаарлахаар тусгасан. Ерөнхийдөө оношилгоонд хамрагддаггүй, өндөр торгуультай, бүрэн бус тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгохгүй гэж ойлгож болно. Түр журам батлагдахад илүү тодорхой болно.

-Төрийн байгууллагуудад энэ ажил хийгдээд явж байна уу?

-Тийм. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа төрийн байгууллагуудад авто машины цахим гэрчилгээ олгоод байна. Энэ ондоо нийслэл цахим гэрчилгээ олгоод орон нутаг руу шилжинэ.

-Жолоодох эрхээ хасуулсан этгээдүүд замын хөдөлгөөнд оролцоод байгаа нь түгжрэлд нэмэр болж байгааг шүүмжилдэг. Цахим гэрчилгээ олгосноор үүнийг хянах боломж бүрдэж байна уу?

-Энэ ташаа ойлголт. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зөрчилтэй байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Чип суулгана, жолоодох эрхгүй этгээдийг илрүүлнэ гэх буруу ойлголт байна лээ. Тийм биш.

Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг аваад явах юм.

-Үүнийг та бүхэн түгжрэлийн шийдэл гэж харж байна уу?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил. Хөдөлгөөний ачаалал гэхээс илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын серитэй дугаар олгосон дүн мэдээлэл байна. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс үзэхэд импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр дүнгээ өгч чадахгүй. Үүнтэй холбоотой саналаа холбогдох Үндэсний хороонд танилцуулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.145)
    RFID бол маш хогийн технологи. Хаккердаад хуулбарлахыг энгийн андройд утсан дээр хийчих боломжтой. Машин гадаа зогсож байхад уншаад ID-г нь авчина. RFID-р түрүйвч хийсэн нь хүртэл хакеруулж бсан. ID-наас гадна давхар нууцлал хэрэгтэй уншигч дээр. Зөвхөн ID бвал хуулах шиг амархан зүйл үгүй!
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 8 цаг 19 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 30 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 10 цаг 22 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 10 цаг 30 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 10 цаг 54 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 11 цаг 39 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top