Улсын Их Дэлгүүрийн урд байрлах "Битлз" хамтлагийн хөшөөний өнгийг Украины төрийн далбаатай адил өнгөөр будсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртсөн юм.
Энэ талаар хөшөөг сэргээн засварлаж будах ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба:
-"Хөшөөг сэргээн засварлах ажлын хүрээнд хуучин байсан өнгийн сэргээж будсан. Хуучин өнгө нь дээрээ шар доороо ногоон өнгөтэй байсныг манай гүйцэтгэгч өнгө андуурч будсан юм билээ. Түүнээс биш зориудаар тийм өнгөөр будсан зүйл байхгүй" гэжээ.
"Битлз" хамтлагийн хөшөөг анх 2008 онд тус хамтлагийн монгол дахь шүтэн бишрэгчдийн хандиваар бүтээсэн юм.
Хөшөөний бүтцийн хувьд хойд талын алим нь анх гитар хэлбэртэй байсан бөгөөд хөшөөг санаачлагчдын нэг болох Г.Ганхүү нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2013 онд алим хэлбэртэй болгон өөрчилж жижгэрүүлж байсан гэдгийг тэрбээр өөрийн сошиал хуудсандаа бичжээ.