x

Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БГД-ийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн харьяа газрууд, 1-34 хорооны Засаг даргын Ажлын алба хамтран энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү аяны нээлт өнөөдөр (2023.08.28) болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, БГД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, харьяа газрын болон Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний эхэнд дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийснээс гадна нийгмийн салбар руу чиглэсэн цөөнгүй ажил хийж хэрэгжүүлж мөн төлөвлөсөн байна. Эдгээр төлөвөлсөн ажлын нэг нь “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ юм. Манай дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ бага ч байшин хороолол ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амын олонхыг залуус эзэлдэг бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт томоохон зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Иймд бид хороод болон цагдаагийн байгууллагаас дүүрэгт тулгамдаж байгаа асуудлын талаар санал авсан. Тэгэхэд, нэгдүгээрт, хог, хоёрдугаарт гудамж, талбай, байр орон сууц, зах худалдааны төвүүдийн гадна  архидан согтуурч байгаа иргэдийн тухай асуудлыг хөндсөн.

Иймээс хичээлийн шинэ жилийг угтан “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна. Архидан согтуурахтай тэмцэх нь ганц Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг биш. Архидан согтуурахтай тэмцэхэд бүгд хамтарч ажиллах ёстой. Иймд манай ЗДТГ-ын үндсэн хэлтсүүд, харьяа газрууд мөн дүүргийн Эрүүл мэндийн төв,1-34 хорооны Засаг дарга, ажлын алба хамтран өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран энэхүү аянд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

“АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд үүнд:

     1.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА:  

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон ойр орчмын тэмдэг тэмдэглэгээ болон бүсийн телекамержуулалтыг шалгаж, зөрчлийг засуулах, мэдэгдэл шаардлага хүргүүлэх,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг эмзэг цэг, уулзвар гудамжинд ЗЦХ-ийн алба хаагчдын хамт хамтарсан шалгалт хийх,

  • Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын орчим гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж эргүүл ажиллуулах,

  • Тэнэмэл байдлаар амьдардаг, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, архины хамааралтай хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах,

2. ДҮҮРГИЙН ЗДТГ БОЛОН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн эргүүл зохион байгуулах,

  • Согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг согтуурах, мансууруулах донтой хүнийг холбогдох хуулийн хүрээнд албадан эмчилгээнд хамруулах,

3. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

  • Архины албадан эмчилгээнд хамрагдах хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цаг 17 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 28 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 13 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 13 цаг 28 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 13 цаг 52 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 14 цаг 37 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top