x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЧУСОН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ЗОЧИЛЛОО

БНСУ-ын Чусон Их сургуулийн захирал, доктор, профессор ноён Мин Ёнг Дун, тус сургуулийн Ахисан түвшний сургалтын албаны дарга Чон Жин Чоль, тус сургуулийн Гадаад харилцааны албаны захирал Мин Гён Хе болон Чусон их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан Ч.Анударь нар өнөөдөр (2023.07.21) Баянгол дүүрэгт зочиллоо.

Зочдыг Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Төрийн захиргаа, удрдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар хүлээн авч уулзлаа. Уулзлатын үеэр  ерөнхий боловсролын сургуулиудтай боловсрол, соёлын төслүүдийн хамтын ажиллагаа, солонгос хэлний боловсрол, хөтөлбөр үйл ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.  

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургуулийн урилгаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-ын Гуанжу хот, Дунггү дүүрэгт ажиллаж Чусон Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг боловсролын салбарт эхлүүлэх, хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан. Дээрх санамж бичгийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сард боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, төгсөх ангийн сурагчдыг Чусон их сургуульд элсэн суралцах нөхцөлийг бүрдүүлэх,  багш сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчийн сургуулийн захирлууд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцсон юм.

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургууль нь анх 1946 онд үүсгэн байгуулагдсан,76 жилийн түүхтэй Солонгос улсын шилдэг 15 сургуулийн нэг бөгөөд дэлхийн шилдэг, нэр хүн бүхий хэд хэдэн сургуультай гадаад хамтын ажиллагаатай юм. Мөн оюутан, багш солилцоог олон байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн болон урлаг, байгалийн шинжлэх  сургууль юм.

Тус сургуульд нийт 26,556 оюутан суралцаж байгаагаас гадаадын 571 оюутан суралцаж байгаа ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол улстай нягт холбоотой ажиллахын зэрэгцээ Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, цахимаар солонгос хэл сонирхон судалж буй 20 гаруй сурагчдад солонгос хэл, соёлын сургалтыг зохион байгуулан хэлний бэлтгэл хичээл цахимаар өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цаг 24 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 35 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 18 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 18 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 18 цаг 59 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 19 цаг 44 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top