x

Баянгол дүүрэгт 15 байршилд 387 гарааш чөлөөлөөд байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.06.21) болж, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа.

Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс нийт 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 89.3 хувийн хэрэгжилттэй байна.

Үүнд, 

  • 9 үүрэг даалгавар 100,

  • 2 үүрэг даалгавар 90,

  • 2 үүрэг даалгавар 70,

  • 1 үүрэг даалгавар 30 хувийн хэрэгжилттэй байгаа юм.

Түүнчлэн өнөөдрийн Шуурхай хуралдаанаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр, Худалдан авах ажиллагааны албаны дарга Н.Эрдэнэжав,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Нямсүрэн, дүүргийн Эрүүл мэндийн өвийн дарга З.Балдандугар нар цаг үеийн асуудлаар дүүргийн Удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө.

Энхтайваны өргөн чөлөө дагуу хашаа, хайсыг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Дүүрэгт хийгдэж байгаа газрын зөрчил арилгах, газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны А/328 тоот захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 25 байршилд 559 гарааш чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд үүнээс 06 сарын 20-ний өдрийн байдлаар 6 байршилд 141 гарааш чөлөөлсөн байна. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар 9 байршилд 246 гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд тохижилтын ажлыг хийж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 9 хорооны 28 байршилд хашаа хайс чөлөөлж дууссан. Энхтайваны өргөн чөлөө дагуу 38 байршилд хашаа хайс буулгахаас Сонсголонгоос эхлэн 18 хашаа, хайсыг чөлөөлсөн бөгөөд энэ ажил үргэлжилж байна гэв.

Алтай хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийгдэнэ

Дүүрэгт хийгдэж байгаа Бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Нямсүрэн өглөө. Тэрбээр:

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНД:

  • Дүүргийн 1, 24, 26, 33-р хороонд, 4 байршилд АВТО ЗАМЫН ажил хийгдэнэ. Үүнээс 33-р хороо, 67 байр орчмын замын ажил эхэлсэн.

  • Дүүргийн найман хорооны найман байршилд АВТО ЗОГСООЛ хийгдэнэ. Үүнээс 5-р хороо, Тэмүүлэл хотхон, 14-р хороо, 13б байрны ар тал, 4-р хороо, 20-р сургуулийн баруун талын АВТО ЗОГСООЛЫН ажил эхэлсэн.

  • Дүүргийн 18 хорооны 38 байршилд ЯВГАН ЗАМЫН ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 1, 2, 5, 11, 29-р хорооны 8 байршилд явган зам хийгдэж дууссан

  • Дүүргийн 26 хорооны 47 байршилд ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 хорооны 15 байршилд тохижилтын ажил хийгдэж байна.

  • 2021-2023 онд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд нийт 15 хорооны 30 байрны ФАСАД ДУЛААЛГЫН ажлыг эхлүүлснээс өнгөрсөн онд 15 байрны дулаалгын ажил бүрэн дууссан. Үлдсэн 14 байрны фасад засварын ажил он дамжин хийгдэж байна.

  • Дүүргийн 11 хорооны 17 байранд ДЭЭВЭР ЗАСВАРЫН ажил хийгдэнэ. Үүнээс 30-р хорооны ХД28, -р 4-р хороо, 5-р байрны дээвэр засварын ажил эхэлсэн.

  • 2021-2022 онд дүүргийн хэмжээнд нийт 5 хорооны 7 байранд ЦАХИЛГААН ШАТ, ЗАСВАРЫН ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 5-р хороо, 8, 5б байр, 11-р хороо, 36-р байр, 15-р хороо, 27-р байр, 28-р хороо, “Голден парк” 301 байр, 25-р хороо, “Голден парк” 104-р байрны цахилгаан шатыг шинээр солих ажил дууссан

  • Дүүргийн нийт 25 хорооны 37 байршилд гэрэлтүүлэг суурилуулалтын ажил хийгдэхээс Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлгийн ажил эхэлсэн.

  • Дүүргийн нийт 21 хорооны 319 байршилд камер суурилуулалтын ажил хийгдэхээс 8,11,13-р хороонд, 20 байршилд 40 камер суурилуулах ажил хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.

Мөн 2023 онд БНХАУ-ын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд дүүргийн 27 дугаар хороо, “Хермес” төвийн урд талд гүүрэн гарц хийгдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 24, 26 дугаар хороонд байрлах Алтай хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийгдэхээр гүйцэтгэгч нь шалгараад байгаа юм. 

47 төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулахаас гэрээ байгуулагдсан, зөвлөмж хүргүүлсэн 33 ажил байна

Баянгол дүүрэгт 2023 онд 11.8 тэрбум төгрөгийн 47 төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулна. Тодруулбал, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 төсөл арга хэмжээ, дүүргийн бусад зардлаар 11 төсөл арга хэмжээнд худалдан авалтын зохион байгуулж ажиллана.

Үүнээс өнөөдрийн байдлаар оролцогчгүй цуцлагдсан 5, зөвлөмж буцаагдсан 2, тендер зарлагдсан 5, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 2, гэрээ байгуулагдсан, зөвлөмж хүргүүлсэн 33 ажил байна гэсэн мэдээллийг дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Н.Эрдэнэжав өглөө.

 ААН-үүд ногоон байгууламж, замыг дураараа сэтэлж орц гарц нээх тохиолдол гарч байна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр хороодын Засаг дарга нар өөрсдөө очиж, анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн талбайд байгаа ногоон байгууламж, замыг сэтэлж дураараа орц гарц нээх асуудал гарч байгаа тул хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг онцлоод холбогдох хэлтэс албадад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:   

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД:

  • Нийслэл, дүүргийн төсвийн тодотгол хийх бэлтгэлийг ажлыг сайтар хангаж ажиллах,

  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах,

  • Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлэх,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл болон тус ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх,

  • 2023-2024 оны өвөлжилтийг бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж ажиллах,

  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс мал аж ахуй эрхэлдэг иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах,

  • Автозамын хайс, хашлага, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу будаж, засварлах ажлыг эрчимжүүлж ажиллах.

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД:

  • Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд сургууль цэцэрлэгүүдийн орчинд шилжүүлэн суулгаж байгаа Нарс модны арчлалт хамгаалалтыг сайжруулж эзэнжүүлэх ажлын хүрээнд УБЗАА, Дүүрэг, сургууль, цэцэрлэгтэй “Өмч ашиглалтын гурвалсан гэрээ” байгуулах, эзэнжүүлэх, хариуцлагажуулах. Усалгаа арчилгаанд тогтмол хяналт тавих

  • Явган зам шинээр хийх, засварлах ажлын хүрээнд:

  • Явган зам шинээр хийх ажилд Стандартыг баримтлах, талбайн эмх цэгц, зохион байгуулалтад онцгой анхаарч, захиалагчийн хяналтын ажлыг чанартай хэрэгжүүлэх,

  • Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин болон 2023 онд төлөвлөн хэрэгжүүлж байгаа явган замын ажлуудыг дараагийн шуурхайд нэгтгэж танилцуулах

  • Худалдаа, үйлчилгээний газруудад 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдах “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяны удирдамжийг ААНБ-уудад хүргүүлж, чанарын өндөр түвшинд зохион байгуулах

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР:

  • Дүүргийн албан ёсны веб хуудас BGD.MN сайтад өөрийн байгууллагын танилцуулга албаны зураг, төрийн үйлчилгээний мэдээлэл, холбоо барих утасны жагсаалтаа шинэчлэх ажлыг зохион байгуулах

  • Авто тээврийн бүртгэлээс хасалт хийлгэх иргэдийн бүртгэлийг өгсөн зөвлөмж, жишээ маягтын дагуу боловсруулж 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх үүрэг даалгаврыг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 12 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 23 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 20 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 20 цаг 23 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 47 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 32 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top