Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт ХБНГУ-ын Берлин хотын Орон нутгийн хамгаалалтын болон Цэргийн штабын дарга бригадын генерал Юрген Карл Ухтманн, орон нутгийн хамгаалалтын офицеруудын хамт 2023 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдөр зочилж, Цэргийн штабын үйл ажиллагаа, хээрийн бэлэн байдлын табель хэрэгсэлтэй танилцлаа.
Дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, Тамгын газрын үйл ажиллагааг танилцуулж, төгсгөлд нь Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аварга тасаг урлагийн номер толилуулсан юм.