Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ 413-р хорихоос хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрээр "Эрдэмтэн багш нар, эх орны ирээдүй болсон оюутан залуус, энхрий бяцхан дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Хууль нь тэгш, шударга хэрэгждэг монголын маргаашийг цогцлоон бүтээх оюунлаг мэргэд олон төрж, улс эх орон өөдлөн дэвжих болтугай!
Хүн биш ХУУЛЬ засагладаг сайхан Монголын төлөө
ШШГЕГазрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум, хорих 413-р ангиас...
Шударга үнэнийг дэмждэг та бүхэн миний энэхүү пэйжийг маань улам олуулаа дагаж, нэгэндээ түгээж байгаарай" хэмээжээ.