x

S’Outlet дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэлжээ

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо "Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Өнөөдөр шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлээд буй" гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийжээ.

Тус албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Судалгааны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ” хэмээлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд, мөн үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд барилга, байгууламж барихгүй гэж заасан байдаг. Уг журмын дагуу стандарт мөрдүүлэх ажил ийн эхэлж байна. Цаашид үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан байгууламжийг чөлөөлөх ажил хууль, дүрэм, журмын дагуу үргэлжилнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Novsh (172.69.252.156)
    Avilga avch zovshoorol ogson xymyystei ni xariutslaga tootsoj shiitgexgyi bol olon irged baiguullaga xoxirloo shyy dee.
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 8 цаг 33 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 43 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 10 цаг 35 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 10 цаг 44 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 11 цаг 7 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 11 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top