Улсын арслан М.Бадарч өчигдөр автын осолд орсныг эх сурвалж баталжээ. Тодруулбал, ЦЕГ-аас "2023 оны есдүгээр сарын 6-ны 07:41 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэсэн байна. Биеийн байдлын хувьд гартаа хоёр хугарал, нурууны хугарал, дотуур гэмтэлтэйгээр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Улсын арслан М.Бадарч автын осолд орж, ГССҮТ-д эмчлүүлж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.