“13 настай охин хүчиндүүлсэн хэргийг цагдаа шалгалгүй тохиролцчих гэжээ” гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны тавдугаар сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтаар иргэн “С” нь 13 настай охингүй (насанд хүрсэн 1 хүүхэдтэй), хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө өөрийн нэрийг “Оюунаа” гэж худал танилцуулан 13 настай Ц гэх охин нь бусдад хүчиндүүлсэн талаар худал мэдээлэл өгсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэсэн байна.
Мөн түнчлэн олон нийтийн цахим сүлжээнд эх сурвалж тодорхойгүй, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.