x

С.Даваасүрэн: Багануур дүүргийн авто замыг шинэчилж, спорт хороог засварлах шаардлагатай байна

Хотын дарга Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай, мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд таардаг, зам шинээр тавихад хүрдэггүй байна. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Манай дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь дэд бүтцийг сайжруулах ажлууд байгаа. Мөн хэдий сүүлд байгуулсан дүүрэг ч гэлээ шугам, сүлжээ нь 30-40 жил болсон тул их засвар хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай болсон. Энэ нь мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол суурь нөхцөл нь” гэв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ. 42 метр урт, 24 метр өргөн буюу 1008 ам метр бөгөөд хоёр том заалтай. Улсад томоороо хоёрт буюу Эрдэнэтийн спорт заалны дараа ордог. Дүүргийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг хамгийн том спорт заал нь энэ. Гэвч барилгын одоо байгаа нөхцөл байдал нь олон нийтийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс дотоод засварыг энэ жил эхлүүлж, ирэх жил гадна засварыг хийх хүсэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд Хотын даргад уламжлав.

Ханыг дулаалах, дотор, гадна их засвар хийх, олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, 50 гаруй автомашины зогсоолыг тохижуулах зэрэгт нийт нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай байна. Үүнээс дотор засварт 500 сая гаруй төгрөг хэрэгтэй. Зураг төслийг 2021 онд хийжээ. Дүүргийн зүгээс тэмцээн, уралдаан зохион байгуулахад шаардлагатай техник хэрэгслийг шийдэж байгаа гэлээ.

Хотын дарга саналуудаа 2024 оны улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэйг, мөн хөрөнгө оруулалтыг шийдэхэд анхаарахаа хэлж байв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийнхан Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хийж байлаа. 16 настнууд нь улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Сагсан бөмбөгийн бүхий л тэмцээнүүдэд оролцдог гэдгийг дасгалжуулагч нь хэллээ. Хотын дарга хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүссэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 9 цаг 37 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 48 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 11 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 11 цаг 48 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 12 цаг 12 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 12 цаг 57 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top