Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Унгар улсын Сегед хотод боллоо.
Уг олимпиадад нийт 87 орны 351 оролцогч хоёр өдөрт нийт 6 бодлого бодож, Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал
-
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
-
Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
-
Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар хүрэл медалийн эзэн болжээ.
Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар ажилласан байна.
Энэ жилийн хувьд 333.5-580 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль, 230-328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль, 153-229 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртжээ.