Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд өнөөдрийн байдлаар 6500 гаруй сурагч, хичээлийн хоёр байранд 3 ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн. Тэгвэл сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, гадна тохижилтын ажил удаашралтай байсан хэдий ч өчигдөр дуусч, Улсын комисс эхний удаа ажиллаад байна.
Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нь хичээлийн хоёр ээлжинд шилжих юм.
Өргөтгөлийн барилга нь зураг төслийн дагуу гаднаа сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, гүйлтийн зам бүхий тохижилттой юм байна.
Дашрамд, 2023-2024 хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нэгдүгээр ангийн 16 бүлэгт 650 хүүхэд суралцаж байгаа бол төгсөх ангийн 6 бүлэгт 250 хүүхэд суралцаж байна.