x

Говь-Алтайн иргэд шударга ёсны тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцлийг идэвхжүүлэн, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байна. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьтай байсан бол 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрч өслөө. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ч өсөж 2022 онд анх удаа 5000 ам.долларт хүрээд байна. Засгийн газраас бүс нутаг, хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дууссан бол цаашид 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж бүх аймаг, боомтуудаа автозамаар холбон, дулаан цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

Говь-Алтай аймаг 58.257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна. Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор 44 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Шинээр тус аймагт “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй болоод байна.

Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодит амьдралтай уялдуулан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, малын түүхий эдийг үнэд хүргэх, тэтгэврийн шударга тогтолцоо, орон нутгийн бичил уурхай эрхлэлтэд анхаарахыг хүслээ. Ерөнхий сайд, холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд төрийн алба улс төржихгүй хуулийн хүрээнд ажиллах, зөрчвөл хатуу хариуцлага тооцдог байх зарчим үйлчлэх ёстойг хэллээ. Иргэдийн тавьсан зарим асуудлыг судалж, хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

2024 оны улсын төсвийг боловсруулж буй энэ цаг үед Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын холбогдох гишүүдийн хамт орон нутагт ажиллаж иргэдийн саналыг авч байна. Говь-Алтай аймгийн иргэдийн санал асуулгаар Алтай хотын төвийн 2-р хэлхээний ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, Алтай хотын төвийн хатуу хучилттай авто замын 2-р үе шат, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн барилга, Сумдын орон сууцны хорооллын гадна ус, дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны угсралт, сумдын цэвэрлэх байгууламж, /Говь-Алтай,Жаргалан, Шарга, Чандмань, Төгрөг/, Эрдэнэ сумын сургуулийн барилга, Дэлгэр, Цээл сумын дотуур байр, Тайшир, Баян-Уул сумын ЗДТГ-ын байрны барилгын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай хэмээн эрэмбэллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хамтран хэрэгжүүлж улс орноо, хандлагаа өөрчлөх реформд нэгдэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 9 цаг 22 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 11 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 11 цаг 33 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 11 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 12 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top