Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Эх хэлний өдөрт зориулан "Чингис хаан" музейгээс “Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөд” сэдэвчилсэн тайлбарт аяллыг зохион байгуулна.
Монгол Улсын түүхэнд холбогдох:
-
Чингисийн чулууны бичиг
-
Мөнх хааны гэрэлт хөшөө
-
Хэсэг байшингийн гэрэлт хөшөө
-
Хутагт хааны бичээс
-
Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс зэрэг монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөд бий.
Түүхэн дурсгалт эдгээр хөшөө дурсгалыг тайлбарлан таниулах үзэсгэлэнг есдүгээр сарын 1-7-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейн “Их Монгол улсын танхим”-д үнэ төлбөргүй зохион байгуулна.