Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:
-
Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
-
Энхтайваны өргөн чөлөө /Офицероос- 5 шар/
-
Олимпын гудамж /Олимпын гүүрнээс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
-
Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
-
Наадамчдын гудамж /Яармагийн зам/
Иргэд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.