Дээрхийн гэгээн, Оройн дээд X Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ.
"Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.
90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ. Энэхүү гайхамшигт буяны үрээр дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны саданг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүртээ дэлгэрэх болтугай" хэмээн Гандан лавран ажлын албанаас мэдээллээ.