Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр манай улсад хүрэлцэн ирж, есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Тэрээр одоо Хөшигийн хөндийн Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардаж, Улаанбаатар хот руу ирнэ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр түүнийг хотод нэтврэхээс 30 минутын өмнө зарим чиглэлд хөдөлгөөн хязгаарлах юм.
Иймд айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна.