Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна.
Нэгдүгээр багц Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, 9 дүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд хийгдэнэ.
Х️оёрдугаар багц Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Гуравдугаар б️агц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сарын эхээр ажил эхлэхээр төлөвлөсөн.
Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн 6 дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойны үржил хязгаарлах ажлыг хийнэ. Энэхүү ажлыг хийснээр нохойны хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд золбирох эзэнгүй нохойны тоог 20,000-30,000-аар аар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх юм.