Зам тээврийн осолд 10-12 насны хүүхэд өртөх нь дийлэнх байна.
Ялангуяа сургууль, цэцэрлэг тарах цагаар осол хамгийн их бүртгэгдсэн нь анхаарал татах хэмжээнд хүрээд байна. Энэ нь томчуудын хайхрамжгүй байдал, хэнэггүй жолоочийн үйлдэлтэй шууд холбоотой. Мөн бага насны хүүхдүүд гарц гарамгүй газраар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэргээр зам тээврийн осолд өртөж байна гэж Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Ганцэцэг хэлэв.
Сурагчдын зуны амралт дуусаж, маргааш хичээл эхэлнэ. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдээ заавал харгалзах хүнтэй явуулах шаардлагатай. “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хүүхдээ хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.