x

Улаанбаатар хот Сөүлийн дуудлагын төвтэй хамтран ажиллана

НЗДТГ-ын дарга И.Баатархүү БНСУ-ын “Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 

Улаанбаатар хотын хувьд хүн ам ихээр төвлөрөн суурьшсан томоохон дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2016 онд НЗДТГ-ын харьяа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийг байгуулсан бөгөөд өдгөө төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авч, зургаан салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид 73 өөр байршилд үйлчилгээ үзүүлж байсан төрийн 53 байгууллагыг нэг дор төвлөрүүлж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан. Ингэснээр өргөдөл гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй болгож, улмаар төрийн үйлчилгээний шийдвэрлэлтийг хянах нэгдсэн системтэй болсон. Цаашид НҮНТ-ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид танай байгууллагын туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.

“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон. Мөн иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно. Тухайлбал, гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цаг 37 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 47 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 13 цаг 39 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 13 цаг 48 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 14 цаг 11 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 14 цаг 56 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top