Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
“Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, тус системээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны цахим системтэй уялдуулахыг Сангийн сайдад тус тус үүрэг болголоо.