x

Их мөнгө нэхэж газраа чөлөөлөөгүй дөрвөн айлтай хэлцэл хийв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд холбогдох албаныхны хамт ажиллаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцжээ.

Зургаан иргэн газар чөлөөлөлтийн үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилснээс замын бүтээн байгуулалт саатаад байгааг өмнө нь мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай тохиролцож чадсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 33 нэгж талбар үлдээд байна.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай хэлцэл хийсэн бөгөөд эдгээр айл газраа чөлөөлбөл 29 нэгж талбар үлдэнэ. Энэ нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан" гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна.

Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хувь хүн өмчөө үнэлэх эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг боддог байх хэрэгтэй.

Зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж байгаа нь нийгмийн сайн сайхны эсрэг зогсож байгаа хэрэг гэдгийг нийтээрээ ойлгох нь чухал. Тиймээс газар чөлөөлөлтийн ажлыг яаравчилж, иргэдтэй тохиролцоонд хүрч, чухал ажлыг хурдтай, стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй"-г хэллээ.

“Монгол зам групп” ХХК-ийн ерөнхий инженер Б.Нямдагва "ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болсон. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байна" хэмээн ярилаа.

Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 13 цаг 31 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 42 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 15 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 15 цаг 42 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 16 цаг 6 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 16 цаг 51 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top