Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Олон улсын хөтөлбөрт бүртгэгдээгүй мөртлөө Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудтай хариуцлага тооцох талаар онцлов.
Сайд Л.Энх-Амгалан "Энэ жил хувийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад тодорхой шалгалт хийгдэж байгаа. Олон улсын хөтөлбөртэй гэсэн нэртэй мөртлөө хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байна. Тиймээс есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй буюу Сингапур, Финланд, Канад сургуулиудад шалгалт хийж дуусаж байна. Ирэх долоо хоногт энэ талаар мэдээлнэ. Шалгалтын мөрөөр олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдээс өндөр үнэ төлбөр авч буй сургуулиудтай хариуцлага тооцно" гэв.