Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Энэ өдрүүдэд холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн явах чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийхээр болжээ.
Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна.
Сэтгэгдэл (1)