x

Сексцагаанбогд: Залуус социализмын муу муухайг мэдэхгүй учраас ардчиллын үнэ цэнийг мэдрэхгүй байна

АН дахь Улстөрийн клубуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр Сексцагаанбогдын хэлсэн үгийг тоймлон хүргэе.

СЕКСЦАГААНБОГД: Жон Стюарт Миллийн аргументийг онцолъё. Эхнийх нь “Тэр хүний юу хэлэхийг сонс, сонссоны эцэст чиний бодож яваа зүйл чинь буруу байж магадгүй” гэсэн аргумент. Аборт хийлгэх нь зөв гэж ярьдаг, америкчуудаас эхлээд. Гэсэн хэрнээ нөгөө талынхаа аргументыг хүлээж авдаггүй, сонсдоггүй. Тэгэхээр бидний асуудал юу байна вэ гээд харъя.

Эсрэг талынхаа хүний хэлж байгааг зуун хувь ойлгож байж та өөрийнхөө хийж яваа зүйлийг ойлгоно. Товчхондоо социализмыг бүрэн мэдэж байж ардчиллыг ойлгоно. Учир нь залуус социализмыг сайн мэдэхгүй. Марс, Энгельсийг мэдэхгүй. Тэгэхээр залуус бид социализм ямар муу, муухай байсныг мэдэхгүй учраас ардчиллын үнэ цэн, үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг мэдэхгүй яваад байгаа юм.

МАН-ын эсрэг юм ярьж буй хэрэг биш шүү, хуучин нийгмийн үед МАН дангаараа төрийн эрх барьж байхад янз бүрийн кино хийгээд социализм тасархай байсан юм шиг, Улаанбаатар түгжрээгүй байсан юм шиг ойлголт төрүүлчихсэн. Тэр үеийн Улаанбаатарт хүн бага байсан юм чинь түгжрээгүй байх нь гайхах зүйл биш. Социализмтай ямар ч холбоогүй.

Эцсийн бүлэгт залуус бид үг хэлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа, тэр нийгмийг 1990-ээд онд бүтээснээ мэддэг, мэдэрдэг байх учиртай. АН хийсэн үү, хувьсгалын тохироо бүрдээд цаанаасаа өрнөсөн үү, ямартай ч ямар нэгэн шалтгаанаар бид гуч гаруй жилийн өмнө үг хэлэх эрх чөлөөтэй болсон. Тэрний суурин дээр би өнөөдөр комедиан, инфлүенсэр, лектор байж чадаад байгаа юм. Үгээ чөлөөтэй хэлж яваа минь ардчилсан хувьсгал өрнөсөн ерээд онтой холбоотой.

Жон Стюарт Миллийн хоёр дахь аргументийг одоо онцолъё. “Хэчнээн таны яриа зөв байсан ч тухайн хүний яриаг сонсох учиртай” гэсэн аргумент бий. Тэр хүний яриан дундаас та өөрийнхөө аргументыг илүү сайжруулж болно. “Би чиний ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байж болно, гэхдээ чиний үг хэлэх эрх чөлөөний төлөө би амиа өгөхөд бэлэн байна” гэсэн үг бий. Гэтэл У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн саяхны кейсээс энэ үгийн утга харагдаагүй.

Нэг хүн өөрт нь дургүйгээ илэрхийлж мийм хийнгүүт дургүйлхэж хандах нь зөв хандлага биш. Намайг хүмүүс инстаграмм, фэйсбүүкт дээр хараадаг. Яг одоо үгээ хэлж зогсоо энэ арга хэмжээний лайвын доор “АН-нд худалдагдсан хялар залуу” гээд элдвээр бичиж л байгаа. Би тэр бүх комментод эмзэглэдэггүй. Учир нь тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Надад тэр хүмүүсийг эсэргүүцэх эрх нь бий. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж болохгүй.

Бүх түүхийг харахад ямар нэгэн байдлаар үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж эхэлсэн л байх юм бол дандаа сөргөөр эргэдэг.

Үг хэлэх эрхийг юуны төлөө хязгаарладаг вэ гэсэн асуулт тавиад харъя. Эрх мэдэлтэй цөөн хүн эрх мэдлээ илүү баталгаажуулахын төлөө үг хэлэх эрх чөлөөг байнга хязгаарлаж байдаг. Хамгийн ядуу, хамгийн буурай жирийн олонд байгаа ганц чадах юм нь үг хэлэх эрх чөлөө. Гэтэл бусдад нь эрх мэдэл, мөнгө гээд бүх зүйл байна.

Үг хэлэх эрх чөлөөний энэ үнэ цэн, утга учрыг залуус сайн ойлгоогүй яваа. Яагаад ойлгоогүй вэ гэдэг асуултын хариуг би түрүүн хэлсэн. Залуус үг хэлэх эрх чөлөөгүй нийгэм ямар аймшигтайг мэдэхгүй учраас ойлгохгүй яваа юм. Залуу хүн бүр Жорж Оруэллийн “1984”-ийг уншаагүй. Жон Стюарт Миллийн тухай ярьж зогсоог мэдэх ч үгүй яваа залуус бий. Яагаад мэдэхгүй байна вэ гэхээр залуустаа бид зөв байдлаар хүрч сураагүй байна гэсэн үг.

Тik Tok, facebook, youtube-ийн үзэх дуртай зүйлс дээр нь үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг харуулах, мэдрүүлэх ёстой. Үг хэлэх эрх чөлөө нь бүх эрх чөлөөний үндсэн суурь гэдгийг мэдрүүлэх учиртай.

NIO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 13 цаг 28 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 39 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 15 цаг 31 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 15 цаг 39 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 16 цаг 3 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 16 цаг 48 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top