Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.
Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Хотын дарга Д.Сумъяабазар "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5,300, цэцэрлэгийн орыг 3,605-аар нэмэгдүүлсэн.
Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан юм.
Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1,225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ" гэлээ.