Цагдаагийн байгууллагаас иргэн Г-ийн энэ сарын 16-ны өдөр цахим орчинд нийтэлсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар тухайн иргэний өөрийн цахим хаягаар олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүкт эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авчээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: ЦЕГ