Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар, түүний дагавар хүү, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, наймдугаар сарын 17-нд хүлээн авсан байна.
Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, археологийн олдвор болох соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт буруутгаж, Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байдаг.
Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан талаарх мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (1)