“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд сошиал хуудаснаа олон сая дагагчтай есөн орны 13 нөлөөлөгч манай улсад долоо хоногийн хугацаатай ирээд байгаа билээ.
Тэд энэ хугацаандаа манай орноор аялж, Монголын тухай контент хийж байгаа юм. Тэгвэл эдгээр зочдод зарцуулж буй мөнгө хэдий хэмжээнийх болох хаанаас гарч байгаа зэрэг асуултыг иргэд тавиад буй.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Одоо ирээд буй цахим нөлөөлөгч нарын хувьд онгоцны зардал, буудал зэргийн мөнгийг даах нь зүй ёсны асуудал. Харин цааш зарцуулагдах зардал болох хоол унд, нөлөөллийн арга хэмжээ, хөдөө орон нутагт аваачих онгоцны хөлс, түлш зэрэг олон зардалд хувийн компани дэмжлэг үзүүлж ажилласан. Түүнээс улсын төсвөөс дураараа зарцуулж байгаа зүйл байхгүй.Гэтэл гадуур бидний жилийн төсвөөс ч давсан хэмжээний мөнгө буюу долоон тэрбум төгрөг зарцуулсан гэх яриа гараад байгаа нь худлаа. Эдгээр зочны интернэт дэх дагагч нар нийлээд 300 сая. Иймд тус хүмүүс манай улсыг хэр их хүмүүст сурталчлах түүнээс гарах үр дүн нь хамгийн чухал зүйл” гэв.