x

СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг ба өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Энэ зун болсон үерийн гамшгийн дараа СӨХ-ны чиг үүрэг ямар байх хэрэгтэйг иргэд болон холбогдох албаныхан ойлгосон байх. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

СӨХ-дын төлөөллүүдээс нийтийн орон сууцанд амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухал байгааг онцолж байлаа. Мөн СӨХ-ны хүний нөөцийг мэргэшүүлж, чадавхжуулахад анхаарахгүй бол ажиллах хүнгүй болж байгааг дурдаж байв. Хот төлөвлөлт, газар олголт, барилгын зураг төслийн алдаанаас үүдэн аливаа байгалийн гамшигт иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэд, СӨХ-дын төлөөллийг оруулах саналыг гаргаж байлаа. Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хог тээвэр, камерын систем, орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатай байгааг СӨХ-дын төлөөллүүд хэлж байв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь 2003 онд батлагдаж байсан бөгөөд өдгөө СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахааргүй байгаа юм. Тиймээс сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цаг 21 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 14 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 14 цаг 32 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 14 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 15 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top