x

Ж.Отгонбаяр: СӨХ-нуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ.

“Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна.

“Хангарьд” СӨХ-ны дарга Н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.

"Оч" СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар, бие оролцдог болох хэрэгтэй байна.

"Монгол хотхон" СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөрбат: Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна.  СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна.

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон, мөн орон сууц хүлээн авч буй улсын комиссын бүрэлдэхүүнд Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс төлөөлөл оруулдаг болох өөрчлөлтийг хийх боломжтойг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байгааг онцлон хэллээ. Тийм барилгыг хүлээн авсан улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цаг 22 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 33 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 14 цаг 25 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 14 цаг 33 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 14 цаг 57 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 15 цаг 42 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top