Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй.
Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн дээрх бүтээн байгуулалтын ажил 55 хувьтай байгаа юм. Гүүрний барилгын ажлын хүрээнд нийт найман дам нуруу байрлуулсан. Авто замын далангийн дүүргэлт, хашлага суулгах ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч компани 50 гаруй хүн 20 гаруй машин механизм, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Хучилт наймдугаар сарын 25-нд дуусна. Есдүгээр сарын 25-н гэхэд зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг хэлж байлаа.