x

Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна

БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хот голоороо төмөр замаар тусгаарлагддаг. Энэ нь тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Судалгаагаар авто замтай огтлолцсон төмөр замын гармуудаас болж өдөрт 120-160 минутын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөн зогсдог. Уг зохиомол ачааллыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бол энэхүү нүхэн гарц юм хэмээлээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотод анх удаа шинэ технологи ашиглан уг бүтээн байгуулалтыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тулаас хийж, нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ашиглаж байгаа хамгийн хүнд даацын галт тэргийг энэ хэсгээр явуулж, туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол түр байгууламж доор арматур зангидаж, бетон угсран, нүхэн гарцын угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Газар чөлөөлөлтөд асуудал тулгарч байгаа. Зарим аж ахуйн нэгж тогтоосон үнэлгээнээс хэд дахин өндөр өртгөөр газраа санал болгож байна. Хэрэв газар чөлөөлөлтөө хугацаа алдалгүй хийж чадвал эхний гурван байршлын хийцлэл 2024 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэв.

“Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа:

-Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм. Одоогоор эхний хоёр багц дам нурууг бэхлээд дуусаж байна. Тодруулбал, D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа. Гурван багц тулгуураа хийсний дараа нүхэн гарцын ухмалын ажлаа гүйцэтгэнэ. Ингэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохгүйгээр туннелээ хийх бөгөөд аюулгүй гэлээ.

Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарц ашиглалтад орвол хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. Энэ мэтчилэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Hermes” төвөөс урагш Төмөр замын зоорь, “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвар дээр нүхэн гарц хийх юм.

Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цаг 22 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 33 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 14 цаг 25 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 14 цаг 33 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 14 цаг 57 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 15 цаг 42 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top