x

С.Бямбацогт: Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцана

Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр "Зам, тээврийн салбарт 50,000 орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3,000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.

БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой.

Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэнэ.

Герман улсын МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.

Манай улс 1,100 километр гол төмөр замтай байсан бол одоо 2,000 гаруй километр төмөр замтай болоод буй. Сайншанд-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр замтай болсон.

Одоо Орос, Хятадыг холбосон баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замтай болно.

Хятад улстай зөвхөн Эрээн-Замын-Үүд боомтоор холбогдож байсан бол таван төмөр замаар гарах бололцоотой болж байна.

ОХУ, БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан, одоо гурван төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Төмөр зам нэмэгдэх хэмжээгээр боловсон хүчин шаардлагатай.

Агаарын тээврийн салбар 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.

Өнгөрсөн онд БНСУ руу долоо хоногт 12 нислэг үйлддэг байсан бол өнөөдөр 80 нислэг үйлдэж байна.

Орон нутгийн хувьд 9 аймаг руу нислэг үйлддэг боллоо. Иймээс зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг тоог нэмэх шаардлага тулгарч байна" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 13 цаг 29 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 40 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 15 цаг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 15 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 16 цаг 4 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 16 цаг 49 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top