x

Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг судалгаа бий. Гэтэл тэнд бие засах газраас эхлээд ая тухтай үйлчилгээ авах дэлгүүр ховор байдаг.

Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар сонгон шалгаруулалтыг өнгөрсөн тавдугаар сард нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар болсон юм.

Дэнжийн мянга салбарын тохижилтын ажил дуусаж, өнөөдөр ашиглалтад орлоо.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Цаашид Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцэс гэсэн байршлуудад автобусны зогсоолыг тохижуулна. Ингэснээр зорчигч нар төдийгүй автобусны жолооч нарт үйлчилгээ авах, амрах ээлтэй нөхцөл бүрдэнэ” гэв.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд УБЗАА үндсэн үйл ажиллагааныхаа 60 гаруй хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж буй. Энэ жил үүнийг 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эдгээр автобусны эцсийн буудлуудад “Дижитал концепт” ХХК нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Мөн шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлнэ. Түүнчлэн дээрх байршлуудын нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд арчлалт, цэвэрлэгээг тус компани бүрэн хариуцна” гэлээ.

Нийтийн тээврийн “Эмсит” ХХК-ийн жолооч П.Үүрийнцолмон үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл иргэдэд үйлчилдэг. Тэрбээр “Энэ салбар нээгдсэнээр жолооч нар бие засах, мөн амрах газартай болж байна. Өмнө нь энэ хавьд цайны газар байдаггүй байсан. Харин одоо “GS25”-аас бэлэн бүтээгдэхүүн авч идэх боломжтой болж байгаад баяртай байна” хэмээн ярив.

"Дижитал концепт" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Бахатхан:

-Энэ нь автобусны эцсийн зогсоолд нээж буй анхны салбар бөгөөд манай 217 дахь салбар. Тус салбарын онцлог нь хотын захын хэрэглэгч нарт илүү ойртож байгаа. 24 цагаар ажиллах учраас эцсийн буудалд ирж зогсож байгаа жолооч нар орж амарч, хоол ундаа идэх бүрэн боломжтой. Түүнчлэн нийтийн бие засах газар бүх хүнд нээлттэй. Дэнжийн мянга салбарын хувьд мод тарьж, ойр орчиндоо тодорхой хэмжээний ногоон байгууламж үүсгээд буй. Автобусны эцсийн буудалд байгуулах бусад салбарт өндөр настан, хүүхэд багачууд суух боломжтой сандал байршуулахаас гадна нийтийн эзэмшлийн талбайн өнгийг сэргээн будаж, сайжруулах ажлуудыг хийж байгаа гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цаг 36 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 47 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 16 цаг 39 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 16 цаг 47 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 17 цаг 11 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 17 цаг 56 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top