x

Сурагчийг сургуулиас хөөх чинь ялгаварлал, гадуурхал шүү, Боловсролын сайд аа?

Хичээлийн жил эхлэхээс урьтаж бас нэгэн асуудлыг хөндөх хэрэгтэй болов. Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр ахлах ангийн хоёр сурагч нийлж багшийгаа зодсон, үүний улмаас зодоон хийсэн сурагчийг сургуулиас хөөсөн тухай "Өдрийн сонин" мэдээлжээ.

Зодуулсан гэх багш энэ тухай “энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн мэдүүлсэн бол тус сургуулийн сурагчид уг багшийн тухай арай өөр зүйлийг өгүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийг ялгаварладаг, царай зүсээр нь доромжилж гутаадаг, эмэгтэй сурагчдын биед хамаа намаагүй хүрдэг, айлгаж ичээдэг ёс зүйгүй багш гэжээ.

Баянгол дүүргийн цагдаа уг хэргийг шалгаад гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хаасан атал сургуулийн захирал, удирдлагууд хүүхдүүдийг сургуулиас хөөсөн байна. Ингэхэд сургуулийн дүрэм журамд ийм зүйл бий юу? Байдаг бол яагаад?

Уг нь бол орчин цагийн Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийддэг. Гэтэл цагдаагийн байгууллага “гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй” гээд хэргийг хаачихаад байхад сургууль яагаад хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хууль шүүхийн байгууллагын ямар нэг шийдвэргүйгээр сургуулиас хөөв? Хүүхдэд буруу байлаа гэхэд үүнийх нь төлөө сургуулиас хөөх, сурч боловсрол эрхийг нь хасах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу?

Сурагчдын өгсөн мэдээллээс харахад тухайн багш өөрөө ч гэсэн өөгүй нөхөр биш аж. Сурагчдыг ялгаварладаг, доромжилдог, эмэгтэй сурагчидтай зүйл бусаар харьцдаг, айлгаж ичээдэг гээд боловсролын байгууллагад ажиллуулж болохооргүй ёс суртахуунтай нөхөр байна. Үүнийх нь төлөө хүүхдүүд багшийгаа хариу шийтгэсэн бол тухайн сургуулийн удирдлага ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдүүдийн суралцах орчинд ийм нөхцөл байдал үүсгэснийхээ төлөө, ийм багш ажиллуулсныхаа төлөө өөрөө шүүхийн өмнө зогсох ёстой юм.

Гэтэл “сургуулийн нэр төр” гээд сурагчаа сургуулиас хөөнө гэдэг бол нэг төрлийн ялгаварлал юм. Нөгөө талаас хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж буй үйлдэл. Сургууль, боловсролын байгууллага хэдийгээр хүүхдэд боловсрол олгох үүрэгтэй ч үүнээс илүү чухал үүрэг нь хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварлалд өртүүлэхгүй байх, сурч боловсрох тэгш боломжоор хангах явдал. Харамсалтай нь манай боловсролын систем одоо хэр нь үүнд бэлтгэгдээгүй хэвээр байна. Тиймээс “сургууль, боловсролын байгууллагын нэр хүнд” гэдгээр халхавчлан хүний эрхийн зөрчил гаргадаг, хүүхдийн эрхийг зөрчдөг явдал хадгалагдсан хэвээр. Яг өмнөх нийгмийн үе шиг.

Уг нь бол ардчилсан нийгэмд төрийн байгууллага, төрийн нэр хүнд гэдэг зүйл байдаггүй. Харин хувь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хамгаалах үүргийг төр өөрөө хүлээдэг. Гэтэл Монгол Улс иргэний ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байхад боловсролын байгууллагаасаа эхлээд төрийн бүх байгууллагууд нь үүнийг ухамсарлаагүй, амьдарч байгаа нийгмийнхээ ёс суртахууныг  таньж мэдээгүй байна гэдэг бол жинхэнээсээ “боловсролгүй байдал” юм.

Өмнөх нийгмийн үед жишээ нь муу сурлагатай хүүхдүүдийг “мэдрэл муутай” гээд тусгай сургууль руу шилжүүлчихдэг, жаахан сахилгагүй, хөдөлгөөнтэй нэгийг нь наймдугаар анги төгсөнгүүт нь “ажилчин ангийн" эгнээнд шилжүүлэхээр ТМС /Техник мэргэжлийн сургууль/-д хүчээр хуваарилдаг байлаа. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших, нийгмийн аль анги давхаргад багтахыг хүүхэд өрөө биш, төр, төрийн байгууллагууд өмнөөс нь шийддэг. Социализмын үеийн шүүх гэдэг нь нэр төдий, шүүхийн өмнөөс нам, төрийн байгууллагууд шийдвэр гаргадаг байж. Сургууль, боловсролын байгууллага дотор байсан энэ ялгаварлал өнөөдрийг хүртэл өвлөгдөөд, амь бөхтэй явж байна л даа. 

Жилийн өмнө байх. Манайдаа нэртэйд ордог нэг өмгөөлөгчийн охин "найзынхаа толгой дээр халуун кофе" асгасан хэргээр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хөөгдөж байлаа. Тус сургуулийн захиргаа ч гэсэн "Ийм ёс суртахуунтай хүн хуульч мэргэжлээр ажиллах ёсгүй" гэдэг үндэслэлээр, үнэн хэрэгтээ бол сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд оюутнаа сургуулиас хөөсөн хэрэг. Хэдийгээр уг оюутан "хуульч  мэргэжлээр ажиллах ёс суртахууны эрхгүй" байж болох ч түүнд хууль зүйн боловсрол олгохоос татгалзах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу гэдэг бас л эргэлзээтэй.    

Б.СЭМҮҮН

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (172.69.252.157)
    Охидууд багшийг оролддог бол яахуу, Багшийг зодсон сурагчийг хүүхдийн колонд явуулах нь зүйтэй
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.161)
    Сурагчдыг хөөгөөгүй гэсэн. Өөр сургууль руу эцэг эх нь сургуулийн удирдлагатай нь ярилцаж шилжүүлсэн юм билээ. Асуудлаа сайн судалж бодит эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл бичээч. Яаж ч бодсон багшийг зодно гэдэг буруу.
    2023 оны 08 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Охидоор оролдсон бол зодох нь зөв.
      2023 оны 08 сарын 21
  • Зочин (172.69.252.164)
    Багшаа зодчихоод байвал хэцүү л юм байна Одоо зодож байна Яваандаа багш нарын амь насанд халтай л юм
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.68.93.135)
    Наад багш чинь л шар сэмжилж найз охидоор оролдсон эр хүн шиг хариу барьсан сурагчид
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засвар үргэлжилж байна 6 цаг 43 мин Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад... 6 цаг 56 мин Цахилгаан болон хийн халаагуурт шилжих өрхүүдэд 800-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно 7 цаг 1 мин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ 7 цаг 10 мин АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 9 цаг 46 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 9 цаг 47 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 9 цаг 48 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 49 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 9 цаг 50 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 9 цаг 51 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 9 цаг 52 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 9 цаг 53 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 9 цаг 54 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 55 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 9 цаг 56 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 9 цаг 57 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 9 цаг 58 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 15 цаг 25 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 15 цаг 26 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 15 цаг 28 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top