Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Хён Ги тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Өчигдөр нийслэлийн Хотын дарга Д.Сумъяабазар төөлөгчидтэй уулзсан байна.
Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Өнгөрсөн тавдугаар сард Сөүл хотод айлчилсан ажлын үр дүн гарч байна. Тодруулбал, Сөүл хотоос ус соруулах помптой гал унтраах 100 ширхэг машин өгөхөөр болж, цаашид нийслэлийн хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаар боллоо" хэмээн цахим хуудастаа бичжээ.