Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр хог тээвэр, цэвэрлэгээний байгууллагуудтай холбоотой асуудлаар албаныхан мэдээлэл өглөө.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Манай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ болон хариуцсан талбайн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, дурсгал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, мөн төвлөрсөн гурван хогийн цэгийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын устгалыг хариуцдаг.
Түүнчлэн Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрын арчлалт, хамгаалалт болон нийтийн бие засах 10 газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг" хэмээв.
Түүнчлэн машин механизм хүрэлцэхгүй, парк шинэчлэл хийх, бодисын агуулах байгуулах хэрэгтэй зэрэг тулгамдсан асуудлаа хэлж байв.