2023 онд багтааж үер, халтиргаа, гулгааны үед ашиглах 100 гаруй машин, техник, төхөөрөмжөөр парк шинэчлэл хийхээр болжээ.
Техник, тоног төхөөрөмжүүдийн 60 гаруйг нь есдүгээр сард оруулж ирэх бөгөөд БНХАУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр авах хэлцэл хийсэн байна. Үлдсэн 40-ийг энэ ондоо багтаан авахыг Хотын ерөнхий менежер С.Баяраа мэдээллээ.
Ингэснээр их цастай үед давс, бодисоор цэвэрлэхгүй, хусах, шүүрдэх тоног төхөөрөмжөөр замыг цэвэрлэх юм байна.
БНХАУ-ын Чунчин хотоос уг машин техник, төхөөрөмжийг худалдан авахаар болжээ.